Шинэ мэдээ
[레벨::9]dolgoonherlen Уншсан 12
[레벨::9]dolgoonherlen Уншсан 429
[레벨::9]dolgoonherlen Уншсан 204
[레벨::9]dolgoonherlen Уншсан 294
[레벨::9]dolgoonherlen Уншсан 396
Шинэ сэтгэгдэлүүд
shudarga_mn_1389319435_Sequence%2001.Sti
  • Нэг хэсэг Сар шинийн баяр дөхөнгүүт орц болгоны гадаа  шахуу гэр барьж “Ууц чанана” гэсэн зар хаддаг байлаа. Цөөн хэдэн төгрөг олж, амьжиргаандаа нэмэрлэх гэсэн иргэд хотын төвд гэр барьж, ууц чанан, хэдхэн төгрөг олдог байсан цаг саяхан. Гэвч Нийслэлийн удирдлагууд, Мэргэжлийн хяналтынхан тэднийг элдвээр хавчиж, “Утаа  нэмж байна. Ариун цэвэр халдваргүйтлийн дэг алдагдаж байна” хэмээн хавчиж гадуурахсаар шахаж гаргасан. 2010 оны хүн амын тооллогоор Монгол Улсад 713780 өрх бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 153000 орчим айл орон сууцанд амьдардаг юм байна. Эдгээр айлууд гал түлэх ар¬га¬гүй тул баярын ууцаа бусдаар л чануулж таарна. Мөн гэр хорооллын айл өрхүүд бүгдэд нь бүрхээр бай-даггүйгээс бусдаар ууцаа чануулдаг. Утааг бууруулах төслөөр тавигдсан өлзий, хас зуухтай айлууд ч гэртээ ууц чанах аргагүй юм. Зүгээр жирийн зуухтай, гэр хороололд байлаа ч тогоонд ууц чанана гэдэг ер нь бүтэхгүй зүйл гэдэг нь тодорхой. Тиймээс Мэргэжлийн хяналтынхан, хотын дарга нарын шахаасанд орж өмнө нь 10,000 төгрөгөөр чануулдаг байсан ууцыг рестран зоогийн газруудад 40,000-60,000 төгрөгөөр чануулдаг болоод хоёр жилийн нүүр үзэж байна. Гэтэл энэ жилээс хотын төвүүдээр ул боовны наймаачид гэрээ барьж эхлэв. Уг нь Үндэсний томоохон үйлдвэрлэгч нэртэй компаниуд. “Атар өргөө”, “Талх чихэр” гэсэн энэ үйлдвэрүүд ул боовоо зарахын тулд утааны яндангийн тоог эрс нэмэгдүүлж, хотын төвд хаа сайгүй гэр барьж эхэлжээ. Тэд хаанаас ямар зөвшөөрөл авсан нь бас л тодорхойгүй. Өнөөх мэргэжлийн хяналтынхан ч хянаж, шалгаж байгаа зүйл алга. Реклам сурталчилгааг хэн яаж хийх нь тэдний эрх. Бараа бүтээгдэхүүнээ ч яаж сурталчилах нь тэдэнд нээлттэй. Гэхдээ тоос шороо, хог новш хөглөрсөн газарт  баригдсан энэ гэрт  нарийн боов зарж байгаа нь нэг л зохимжгүй. Гэвч тэднийг Мэргэжлийн хяналтынхан ч шалгаж байгаа юм алга. Жирийн иргэдэд эр бяраа гаргаж чаддаг Мэргэжлийн хяналтынхан баячуудын нэр дээр байдаг том үлйдвэрүүдэд бол хуруугаа ч хүргэж чаддаггүй нь илт.  Гадаа хүйт орж байгаа учраас галлаж, хотын төвд утаа уугиулж сууцгаана. Уг нь Нийслэлийн захирагчийн алба 2010 онд утаагүй бүсүүдийг тогтоож өгсөн. Хотын төв дэхь А зэрэглэлийн бүс, Баянгол дүүрэг, Хан-Уул дүүргийн зарим газрууд энэ бүст албан ёсоор багтдаг. Энэ утаагүй бүсэд утаа гаргахыг хориглож,  утаа гаргасан иргэдийг торгох, байгууллага аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших болон ашиглах гэрчилгээг хураах санал гарч байсан удаатай. Гэвч өнөөх дүрэм журам нь хаашаагаа алга болсон юм бүү мэд. Ул боовны наймаачид уралдаж гэрээ барьсаар байна.

번호 Гарчиг Нэр Date Уншсан
» Ул боовны наймаачид утааны яндангийн тоог нэмэхээр уралдаж гэрээ барьж байна [레벨::26]zaya 2014.01.11 7201
418 “БУЯН”-ГИЙН ЖАРГАЛСАЙХАН: ОЮУНГЭРЭЛ САЙДАА, ЭХЛЭЭД 90 ХҮРСЭН ӨВГӨНӨӨСӨӨ САЛЧИХ [1] [레벨::26]zaya 2014.01.11 6489
417 Төсвийг шахааны бизнесээс салгаагүй цагт үндэсний үйлдвэрлэл өндийхгүй [레벨::26]zaya 2014.01.11 7362
416 Эрхмүүд харийн мөнгөөр улс төр хийдэг үү [레벨::12]Хүсэл 2014.01.11 7410
415 Ж.Мөнхбат “Монгол Улсын эдийн засаг өндөг шиг эмзэг байна” гэв [레벨::12]Хүсэл 2014.01.11 6927
414 Ц.Дөлгөөн: Хамт хийх хүн байвал хамтарна, гэхдээ захирал нь би болно... [레벨::12]Хүсэл 2014.01.11 9939
413 Монголын эдийн засаг өлсгөлөн байна [레벨::12]Хүсэл 2014.01.11 7128
412 Хуулийн цоорхойг ашиглаад "Самурай" бондыг авчихлаа [레벨::12]Хүсэл 2014.01.11 6750
411 Х.Тэмүүжин: Тахарын албанд шинээр хүн нэмэхгүй, дотоод нөөцөө ашиглана [레벨::12]Хүсэл 2014.01.11 6489
410 Зураг бүхэн түүхийн гэрч [레벨::12]Хүсэл 2014.01.11 7398
409 Манай сайдын марзан үг-2 [레벨::12]Хүсэл 2014.01.11 7077
408 Тэд үнэт чулуу, ховор ургамал, түүхий эдийг ингэж нуужээ [레벨::12]Хүсэл 2014.01.11 7389
407 С.Дэмбэрэл: “Цахим хуудсуудад бичээд байгаа шиг юм ерөөсөө болоогүй” гэв [레벨::12]Хүсэл 2014.01.11 7428
406 Жиргээчин Б.Буджаргал: Би 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө [레벨::12]Хүсэл 2014.01.11 8280
405 Амьдралын боломж тааруу харагдах хэрэгтэй хэмээн ээмэг, бөгжийг нь залилжээ [레벨::12]Хүсэл 2014.01.11 6987
404 Утаанаас болж Истанбулын онгоц газардаж чадалгүй буцжээ [레벨::12]Хүсэл 2014.01.11 6723
403 Ч.Баттулга: Хүүхдүүдээ төрөхөд л дөрвөн ихэр гэдэгт нь итгэсэн дээ [레벨::12]Хүсэл 2014.01.11 9783
402 Дипломатын академи байгуулах шаардлагатай [레벨::12]Хүсэл 2014.01.11 6324
401 Зурхай [레벨::24]Lolo01 2014.01.11 6348
400 Монголын зэвсэгт хүчин эх орны “үр могой file [레벨::17]❡♞♅♞♞ 2014.01.11 8544