images.jpg Монгол Улсын Ардын Жүжигчин Нямын  Цэгмид1910өнд Булган аймгийн Сайхан сумын Хулж гэдэг газар төржээ.тэрбээр 1921 онд сумын бага сургуульд орж төгсөөд 1926-1929 онд Авзагын Хошууу,Хамбын хүрээнд бичээч хийж байжээ.1929 оноос Санхүүгийн сургуульд орж суралцан байх хугацаандаа уран сайхны дугуйланд явж ший жүжиг сонирхох болсон байна.1930онд Зөвлөлтийн мэргэжилтэн А.Эфрөмөв,найруулагч Ц.Гомбожав,жүжигчин Ё.Шаравдоо нар хотын сургууль,сёлын газруудаар явж театрт сайн дураар орохыг хүсэгчидийг шалгахад Санхүүгийн сургуулийн дугуйлангаас Б.Жадамбаа,Н.Цэгмид нар шалгарсан ч сургууль нь тэднийг шилжүүлсэнгүй.Н.Цэгмид 1931 онд сургуүйа төгсөөд Өмнөгөвь аймгийн эрөнхий нягтлан бодогч,1932оноос Улсын Төв Театрт нягтлан бодогчоор шилжин ирж оройн тсагаар Урлагийн түр сургуульд суралцаад дагалдан жүжигчин болжээ.1932оны 9-р сарын 1нд Театрын даргын тушаалаар   Цэгмид зэрэг ажилд оржээ." Чи бид хоёрын овог өөр ч нэр нэг ижил тоот тушаалаар ажилд орлоо,үгийн улс учираас сайхан нөхөрлөж явъя"хэмээн Цагааны цэгмид билэгтэй сайхан үг хэлэн танилцан тэд насан туршдаа нөхөрлөн хамтран зүтгэсэн гэдэг.Н.Цэгмид театрт анх ороод "Үнэн"жүжгийн ард,"Эрдэнэт"соыөмбө эзэн,эрэлхэг жанжин Сүхбаатар "гүггийн салга ноёны дүрд тоглон улсын 2-р зэргийн жүжигчин болсон байна.1935 онд "Шинэ зам"жүжигийн малчин ард Дандарын дурд тоглохдоо чансаатай зүйлс хэрэглэдэг бүдүүн царгиа дуутайгол дур нь гэж андуурмаар нүдэнд дулаахан дүрийг гаргасан бол 1936онд "Монгол хүү" кинонд хошуу ноёны дүрд тоглохдоо хагартлаа баяжсан хязгааргүй эрх мэдэлтэй явахын хүслэн болсон хүний дүрийг бүтээсэн ажээ.1941 онд "Гайхамшигт лимбэ"жүжгийн хиа лам болж аймхай дүйнгэ дурийг бий болгосон бол Шарай голын гурван хаан жүжгийн Цотон нёны дүрийг гойд чадварлах гаргасан,Гэсэрийн ордонд дээгүүр байр суурь эзлэн олонд өргөмжлөгдсөн их хуний шинжийг хадгалсан мөртлөө Гэсэрийн төрийн эрхийг авах гэсэн хорон муу санааг агуулсан эрх ямба,хэргэм тушаалын төлөө урван тэрсэлсэн зальт аймхай хүний шинж төрхийг илэрхийлэн чадварлаг жүжиглэсэн ажээ.Тэрбээр тайз дэлгэцнээ зөвхөн зөвхөн 8 Богд хааны дүрд 9 удаа жүжиглэн,тус тусдаа онцлогтой дүрүүдийг бий болгожээ.1944онд "Талын баатар"жүжигт,1942 онд сухбаатар киноны Богд хаан,оршилуншдаг өвгө,ядуу өвгөний гурван дүрд хубилан тоглож,Сухбаатарт тоглосон Л.Свэрдлиний дурд дуу оруулжээ.Түүнээ Өглөө,Төгсгөл,Хатанбаатар зэрэг кинонд Богд хааны дурийг бүтээж үзэгч олондоо Богд хаан гэж алдаршсан юм.Тэрээр Богд хааны дүрд тоглосон тухайгаа дурсан Богдыг хувьсгалын дайсан,тэнэг мулуу,сохор,яр тэмүүтэй гэж сурталчилдаг байсан.Богдын донир гэхчилэн ойр байсан мөргөж явсан хүмүүстэй таарсан муу хэлэх хүн эр таараагүй юм.Тэгээд тоглохдоо гаднаас нь ажвал ажвал бүдүүн тойм шинжтэй,олон уггүй,аливааг тунгаасан,сэтгэлийн их зовиуртай,бүх юм нь дотогшоо орсон,таахад амаргүй нэгний дүр бүтээхээр шийдсэн.Богдын хувцасыг өмссөн.Олон түмэн адис аваад байх.Би жинхэн Богд чинь биш гэхээр зүгээрээ баринтагнаас нь адис авч байгаа юм гээд хүмүүс мөргөөд,сөгдөөд байх хэмээн ярьсан байдаг.Н.Цэгмид анх таазан дээр дүр бүтээхийг А.Эфрөмовоос,кино дэлгэцэнд дүр бүтээхийг Л.Траубэргээс сурч амидралын туршлагыг Ц.Цэгмид,ч,Цэвээн,Д.Ичинхорлоо нараас сурсан хэмээн бахархдаг байжээ.Тэрээр 1931 оноос театрын тайзнаа Шинэ зам жүжгийн Дандар,Хонны булаг жүжгийн Мөнгө,Шарай голын гурван хаан жүжгийн Цотон ноён,Талын баатар жүжгийн Дэмбэрэл,Богд хаан,Амарсанаа жүжгийн Чомбо лам,Маш нууц жүжгийн Доёхаро,Лир ван жүжгийн Глюстер,Хуягт галт тэрэг жүжгийн Пэклеванөв,Платон Кречет жүжгийн Берст,Ээдрээ жүжгийн Ээ ван зэрэг 100 гаруй гол ба туслах дүрүүд бүтээжээ.Н.Цэгмид 1936 онд Монгол хүү кинонд анх тоглосоноос хойш Сурэг чоно 1939,Сухбаатар1942,Морин цэрэг танкист1942,Цогт тайж 1945,Бидэнд ю саад болж байна 1956,Элбэг дээл 1960,Салхины амт 1960,Гологдсон хүүхэн 1961,Түмний нэг 1962,Төөрсөөр төрөлдөө 1966,Төгсгөл 1967,Өглөө 1968,Анхны алхам 1969,Тэмцэл 1971,Хатанбаатар 1981 зэрэг уран сайхны кинонд оролцон тогложээ.мөн тэрээр театрын нэрт нируулагч бөгөөд 1938-1960онд улсын төв тэатрт найруулагч Архангай Дорнод Завхан Хөвсгөл Увс Ховд аймгийн театр соёлын ордонг байгуулахад оролцож,30гаруй концерт найруулснаас гадна Миний баясгалан Далан худалч,Шинэ хүн,Эрдэнийн Дорж,Залуу үе,Шарай голын гурван хаан,Баавгай,Ханилах гуйлт,Өөрийн замаар,Эрхүүд,Итгэж болно,зэрэг 20 гаруй драмын жүжиг найруулан тайзнаа тависан байна.Түүний хөдөлмөр бүтээл,авьяс бэлгийг төр засгаас өндрөөр үнэлж 1941 онд Улсын гавьяат жүжигчин цол,1951 онд Ардын жүжигчин цол,1956,1980 онд сухбаатрын одонгоор 2 удаа,Хөдөлмөрийн гавьяны одонгоор 2 удаа,алтан гадас одон болон бусад ойн медалиудаар тус тус шагнажээ.
profile